Онон-Балжийн БЦГ-ын “А” хэсгийн Битүүгийн ар гэх газарт өвөлжиж байгаа малчин Л.Ганбатын хотонд 2020 оны 11 дүгээр сард турж тамирдсан 2 орчим настай өсвөр насны Хүрэн баавгай /Ursus arctоs/ орж ирсэнийг хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид зориулалтын амьд баригчаар барьж, хамгаалалтын захиргаанд авчирсан. Уг баавгайг авчрах үед түүний 4 хөлний савар улдаж хөлдсөн, цус гоожсон шархтай, тамир тэнхээ муу байсан тул малын эмч болон биологич нараар үзлэг хийлгэхэд байгальдаа амьд үлдэж, өвөлжих чадваргүй гэж дүгнэлт гаргасан тул зориулалын тор барьж, дулаалан 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх хугацаанд хамгаалалтын захиргааны дэргэд тэжээн өвөлжүүллээ.  

Үүний үр дүнд тус баавгай нь олны хүчээр бүрэн эдгэрч, тарга тэвээргэ хангалттай авч, байгальдаа бие даан амьдрах чадвартай болсон тул Хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/19 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хилийн 0287 дугаар ангийн албан хаагчидтай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх “Зэрлэг амьтны эрсдлийг хянах ажлын хэсэг”, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийн зөвлөмжийн дагуу баавгайн торон дээгүүр халхавч нөмөргөн, элдэв дуу чимээ гаргахгүйгээр торыг дамнуурга, хөшүүрэг ашиглан машинд байрлуулан 60 км цагийн хурднаас ихгүй хурдаар замын бартаа саадыг гарган тээвэрлэлт хийж 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баавгайн баруун чихийг имнэн /шар өнгийн малын имээр/ тэмдэг тавьж байгальд нь буцаан тавьлаа.

Тус баавгайг байгальд нь буцаан тавих газрыг сонгохдоо зөвлөмжийн дагуу баавгай өмнө нь амьдарч байсан, хоргодох газар ихтэй, идэш тэжээлийн боломжтой, өрсөлдөгч амьтдын аюул багатай, хүний хүчин зүйлийн нөлөөлөл бага зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэж ОХУ-тай хил залгаа Онон-Балжийн БЦГ-ын “А” хэсэгт тавьсан ба баавгайг байгальд тавьж буй үйл явцыг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулсан болно.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now