Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа

  • 2006 онд байгуулагдсан
  • 93014288, 98888599
  • ononbalj@mpa.gov.mn
  • Монгол улс Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо баг

Ерөнхий танилцуулга

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамруулан А, Б гэсэн 2 хэсэгтэй, 415813 га талбайтайгаар УИХ-ын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. 

Байгаль орчны сайдын 2006 оны 238-р тушаалаар бие даасан Хамгаалалтын захиргаа байгуулагдсан бөгөөд  2017 оны байдлаар хамгаалалтын захиргаа нь Хэнтий аймгийн Дадал суманд дарга, 4 мэргэжилтэн, 9 байгаль хамгаалагч, үйлчилгээний ажилтан 3, нийт 17 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Онон-Балжийн БЦГ-т хийсэн эрдэмтэн судлаачдын судалгааны ажлыг үндэслэн нутгийн иргэд, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн дараах биологийн олон янз байдлыг төлөөлөл болгон хамгаалахаар сонгосон. Үүнд:

Төлөөлөл болгон сонгосон зүйл:

  1. Халиун буга (Cervus elaphus)
  2. Тул (Hucho taimen)
  3. Цэн тогоруу (Grus vipio)
  4. Хонин тоодог (Otis tarda)

Төлөөлөл болгон сонгосон бүлгэмдэл:

  1. Эрээний нуруу

Төлөөлөл болгон сонгосон бүлгэмдэл

  1. Нарсан ой
  2. Татмын ой