Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нурууны ойн туруутан амьтдын цөм байршил нутагт хужир шүү хомс байгаа тул зэрлэг амьтдын байршил нутгийг тогтворжуулах, тарга тэвээргэ авахад туслах зорилгоор хуучин хужир мараа бүхий газруудыг сэргээн мараажуулах биотехникийн арга хэмжээг 2017 оноос жил бүрийн давтамжтай хэрэгжүүлж байгаа нэр бүхий 17 цэгт 2020 оны 03 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд ХИЙлээ. Тус ажлыг Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын газрын дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Татварын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга болон Баян-Уул сумын Засаг дарга ажилтан, албан хаагчдын хамтран хэрэгжүүллээ. Уг арга хэмжээ нь зэрлэг амьтныг тарга хүч авахад нь ташуур, турж эцэхэд нь тушаа болдог юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now