2020 оны 02 сарын 11
Монгол улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл"-ийн санхүүжилтээр Онон-Балжийн БЦГ-т баригдсан сургалт мэдээллийн төв, байгаль хамгаалагчийн 4 байрны тавилга эд хогшлыг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэгч Долоон болдог ХХК-аас хүлээн авлаа.
Хамгаалалтын захиргаа нь орчны бүсийн 4 суманд баригдсан байгаль хамгаалагчийн байрны тавилгыг 09-12-ны өдрүүдэд байршилд нь хүргэж, тохижуулах ажлыг хийж байна.
БОАЖЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хамт олонд талархал илэрхийлье.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ