Онон-Балжийн БЦГ-ын “Б” хэсгийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Дархинтын даваа, Бор-өндрийн ар гэх газруудад 2020 оны 01 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, байгаль хамгаалагч Х.Батболд, Б.Жамбалсүрэн, Д.Мөнхбаасан, Г.Баярсайхан нар мэдээллийн самбарыг шинээр босгож, мөн 1 самбарын мэдээллийг шинэчиллээ. Уг мэдээллийн самбарын урд талд байгаль орчны багц хууль болон зөрчлийн тухай хуулийн голлох заалтуудын талаарх мэдээлэл, ар талд нь тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх тэмдэг тэмдэглэгээнүүдийг нэгтгэн орууллаа. Мөн “А” хэсгийн Хэнтий аймгийн Дадал сумын Хажуу булгийн адаг гэх газарт тусгай хамгаалалттай газрын анхааруулах, хориглох тэмдгийг байршууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now