2020 оны 01 сарын 22
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс 2020 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Онон-Балжийн БЦГ-ын орчны бүсийн сумдад ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд 1 өдөр ажиллахдаа хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож зарим асуудлуудыг шийдвэрлэлээ. Мөн хамгаалалтын захиргааны тэжээн тэнхрүүлэн өвөлжүүлж буй хүрэн баавгайн амьдарч буй байрны орчин, нөхцөл болон баавгайн өдөр тутмын хооллолт, эрүүл мэнд, зан төрхийн ажиглалтын дэвтэр хөтөлсөн байдалтай танилцаж, байгаль хамгаалагч нарт аюулгүй ажиллагааны зөвлөгөөг өглөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ