Хэнтий аймгийн Прокурорын газраас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хилийн 0287 дугаар ангийн эрх бүхий албан хаагчдад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд хамгаалалтын захиргаа ахлах мэргэжилтэн байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алдармаа, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Батболд, мэргэжилтэн Б.Баясгалан, Д.Мөнгөнцэцэг, байгаль хамгаалагч Ц.Баярмагнай нар хамрагдлаа. Сургалтаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэх, шалгах ажиллагаа, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах тухай, шийтгэлийн хуудсыг хэрхэн бичих тухай болон шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх талаарх мэдээллийг өгсөн байна.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now