2019 оны 07 сарын 01
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдад 2019 оны 06 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг, дуу цахилгаантай борооны улмаас Онон, Балж, Хёрхон, Агац, Хэр зэрэг томоохон голууд, түүний цутгал жижиг голуудын усны түвшин үерийн аюулын түвшинг давж үерлэж байна. Мөн жижиг голууд, ус намгархаг газрын хатсан намаг, шавар эргэн сэргэж байгаа тул зорин ирж буй, ирэхээр төлөвлөж буй аялагч, жуулчид шавар, усанд суух эрсдлээс урьдчилан сэргийлж, аялахдаа найдвартай зам маршрутаар зорчихыг зөвлөж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ