2019 оны 07 сарын 01
Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.25 дахь хэрэгжилтийг хангах, Тул загасны үнэ цэнийг сурталчилах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ-ын зүүн бүсийн салбар, Онон голын загасчдын клуб, Онон, Улз голын сав газрын захиргаатай хамтран "Цэнгэг усны хаан ТУЛ - ОНОН ижийн бахархал" нээлттэй өдөрлөгийг Онон голын сав дагуух сумд болох Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумдад 2019 оны 06 дугаар сарын 16-21-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд мэргэжилтэн П.Гансүх болон орчны бүсийн хариуцсан байгаль хамгаалагч нар хамтран Онон-Балжийн БЦГ-ын үнэ цэнэ, менежментийн төлөвлөгөөнд хамгаалахаар төлөөлөл болгон сонгосон биологийн олон янз байдлын нэг болох сибирь тул загасны талаар мэдээлэл сурталчилгааны ажлыг хийлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ