2019 оны 07 сарын 01
2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын ЗДТГ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ-тай хамтран уламжлал болгон зохиогддог "Тогорууны фестивал" арга хэмжээнд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн П.Гансүх, байгаль хамгаалагч Ж.Ганзориг, Ц.Онон, нягтлан бодогч Т.Доржханд, нярав Ж.Гүндэгмаа, гэрээт ажилтан Б.Баярмаа, жолооч Г.Энхжин, Сохондын шим мандлын дархан газрын захиргааны судалгаа хариуцсан орлогч дарга Е.Э.Малков гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, 2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдсан олон улсын гар зургийн уралдааны бүтээлээр хийсэн “Миний нутгийн дэгдээхэйнүүд" сэдэвт ном, гар зургийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг танилцуулж ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ