Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийн хүрээнд хамгаалалтын захиргаанд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник болох нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) 2 ширхэгийг олгоод байна. Дээрх ажилтай холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дрон болон таблетын ашиглалтын талаарх сургалтыг БОАЖЯ-ны ТХНУГ, 33 хамгаалалтын захиргаа болон 4 сав газрын захиргааны сургалт судалгааны нийт 48 мэргэжилтнийг хамруулан 2 ээлжээр зохион байгууллаа. Сургалтын үеэр дрон нисдэг төхөөрөмжийн нислэгийн динамик болон бүтэц,тухайн дроны ажиллах зарчим, алсаас удирдах тухай онолын мэдлэгийг олгосноос гадна мэргэжилтэн нар дадлагын нислэгийг хийлгэлээ. Тус дроныг хамгаалалтын захиргаа нь судалгаа шинжилгээ, ой, хээрийн түймэр, хулгайн ан, байгалийн нөөцийн буруу ашиглалттай тэмцэх, байгаль орчны эсрэг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэхэд ашиглаж байна. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now