2019 оны 04 сарын 05
Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Эрдэнэбаяр нарын хамтран баталсан удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд тус цогцолборт газрын “Б” хэсгийн Эрээний нуруу болон түүний орчны бүсийн идэш тэжээл, цас, ус хомс байгаа газруудад зэрлэг амьтдын байршил нутгийг тогтворжуулах, тэдгээрт үзүүлж байгаа аюул, дарамтыг бууруулах зорилгоор 1 тн хужир шүү, 400 боодол өвс, 10 шуудай хивэг, 40 боодол ногоон тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг хэрэгжүүллээ. Мөн тус ажлын хүрээнд зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, тархац нутгийг тогтоох хээрийн судалгаа, хяналт шалгалтыг хамтран хийж гүйцэтгэсэн ба судалгаагаар бор гөрөөс 15 бодгаль, 1 шилүүс биетээр ажиглагдсан байна. Уг ажлыг Дорнод аймгийн БОАЖГ-ын дарга Н.Эрдэнэбаяр, орчны бүсийн Баян-Уул сумын Засаг дарга Х.Баттулга, Хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо нар холбогдох мэргэжилтэн, байгаль хамгаалагчид болон идэвхтэн байгаль хамгаалагчдын хамт хийж гүйцэтгэлээ. Мөн орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумтай 2018 онд хамтран ажилласан төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ