2019 оны 04 сарын 05
ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газартай хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Монгол улсын улаан номонд “Нэн ховор”, ОХУ-ын Өвөр Байгалийн мужийн улаан дансанд “Ховордож байгаа” ангилалд тус тус хамаарагддаг Голын халиу (Lutra lutra L.), Баданга хүдэр (Moschus moschiferus L.)-ын тархац, байршил нутгийг тогтоох, мэдээллийн санг баяжуулах зорилгоор ОХУ-ын Сохондын ШМДГ-ын мэргэжилтэн Е.Э.Малков, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагч нар 2019 оны 03 дугаар сард Онон-Балжийн БЦГ-ын “А” “Б” хэсэгт хамтарсан судалгааны ажил хийлээ. Уг судалгааны ажлыг хамгаалалтын захиргааны мэргэжилтэн П.Гансүх ахлаж 2 автомашин, 7 морьтой ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ