Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Ногоон хөгжлийн төлөөх загвар сум-2024" дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах Хэнтий аймгийн Дадал суманд түүхэн болон байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх зорилтын хүрээнд "Аялал жуулчлалын оролцогч талуудын уулзалт-2019" зөвлөгөөнийг Орчны бүсийн Дадал сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр 
1. Аялагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах
2. Түр ажлын байруудыг идэвхжүүлэх
3. Нутгийн иргэдийг чадавхжуулах, сургалтанд хамруулах
4. Бүлэг, нөхөрлөлүүдийг удирдлагаар ханган чиглүүлэх
5. Цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган уриалга дэвшүүлэх 
6.Аялал жуулчлалыг удирдлагаар хангах зөвлөл байгуулах гэсэн дээрх 6 асуудлаар хэлэлцэж, уриалга гарган, Дадал сумын аялал жуулчлалын зөвлөлийг байгуулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргалаа. Тус зөвлөгөөнд Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн П.Гансүх Онон-Балжийн БЦГ-ын аялал жуулчлалын өнөөгийн байдал, мэргэжилтэн Б.Баясгалан БНХАУ, ХБНГУ-ын тусгай хамгаалалттай газруудад аялсан аялалын талаар танилцуулж, орчны бүсийн Дадал сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд чиглэл тус бүрээр мэдээлэл хийлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now