2018 оны 09 сарын 19
Хамгаалалтын захиргааны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.3.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Онон-Балжийн БЦГ-ын хязгаарлалтын болон орчны бүсэд хамаарах Онон, Балж, Бөххөн, Галттай голуудын усны макро сээр нуруугүйтэн амьтдын судалгааг хийж, улмаар тус голуудын усны цэврийн түвшинг тодорхойлох ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ-ын газрын дэмжлэгтэйгээр 2018 оны 09 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Уг судалгааг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ч.Гантигмаа, Б.Энхтуяа болон хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчидтай хамтран хийлээ. Судалгааг дараах аргазүйн дагуу хийж гүйцэтгэлээ. Үүнд:
1. Усны макро сээр нуруугүйтнийг цуглуулах: Сонгосон талбайгаас “D” үсгэн хэлбэрийн ховоо буюу ёроолын шавж баригчаар 10 удаагийн давтамжтай 1м2 хэмжээтэй ёроолын хурдаснаас санамсаргүй байдлаар 100-200 усны шавьжийн авгалдайг түүж авна.
2. Онон, Балж голуудын усны дээж авах: Усны дээж авахдаа дээжний савны амсарыг нээхгүйгээр усны гүнд оруулан савны тагийг нээнэ. Усны дээжийг савыг дүүргэн авсаныхаа дараа мөн усанд дотроо таглана. Дээжний савыг дээжлэн авч буй усаар 1-2 удаа сайтар зайлах шаардлагатай.
#ACEH #WWFMongolia
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ