Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах сонгон шалгаруулалтанд шалгарсан “Байгаль хамгаалах сургагч багш нарын сүлжээ” ТББ-ын зөвлөх, сургагч багш нар анхны хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 15-нд зохион байгуулсан ба Онон-Балжийн БЦГ-ын 2019-2023 онд хэрэгжих менежментийн төлөвлөгөөний төсөлд санал авах хоёрдугаар шатны хэлэлцүүлгийг Хамгаалалтын захиргаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн орчны бүсийн Хэнтий аймгийн Баян-Адрага, Биндэр, Дадал, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумдад зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт сумдын ЗДТГ, ИТХ, ЕБС, Цэцэрлэг, загасчдын клуб, нөхөрлөлүүд, аж ахуйн нэгж байгууллагын болон иргэдийн төлөөллүүд оролцсон хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Алдармаа, Б.Баясгалан, П.Гансүх, Д.Мөнгөнцэцэг, нягтлан бодогч Р.Энх-Амгалан болон хариуцсан хэсгийн байгаль хамгаалагчид оролцлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now