2018 оны 08 сарын 05
ОХУ-ын Сохондын шим мандлын дархан газартай 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөө, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.5.5, 1.5.6 дахь заалтын хүрээнд орчны бүсийн сумдын ЕБС-ийн сурагчдын дунд "Амарын эх-Хамгаалалттай газар нутаг" сэдэвт гар зургийн уралдаан зарласан бөгөөд тус уралдаанд оролцож шилдэг бүтээлийн эздээр шалгарсан 10 сурагчдыг 2 багшийн хамт Сохондын шим мандлын дархан газарт зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн зуслан цугларалтанд 2018 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 03-ныг хүртэлх хугацаанд хамруулж аялан суралцууллаа. Энэхүү арга хэмжээг Дэлхийн байгаль сангийн ОХУ дахь болон МХГ-аас санхүүжүүлсэн ба уг зуслан цугларалт нь "Тогоруу" сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд сурагчдын дунд тогоруутай холбоотой олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулж экологийн боловсрол олголоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ