Монголын ирээдүй, хойчийг залгамжлагч хүүхэд багачуудад байгаль дэлхий, ховор ан амьтан, ургамал, эх нутгаа хайрлан хамгаалах үзлийгтөвөвшүүлэх зорилгоор Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль сангийн МХГ-тай хамтран Онон голын сав газрын "Эко клубын зуслан цугларалт"-ыг орчны бүсийн Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумдын зааг Далтын нуур гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Онон голын сав газрын 7 сумдын 80 гаруй сурагчид оролцсон ба ус намгархаг газруудад ажиглалт хийж, цэн тогоруу, хархираа тогоруу, хар өрөвтас, гангар хун зэрэг шувуудыг хэрхэн таних дадлага хийлээ. Мөн гар урлалын бүтээгдэхүүнийг байгалийн баялаг ашиглан хийж сурлаа. Тус цугларалтанд Сингапур улсад төвтэй ОУ-ын байгаль хамгаалалд донороор ажилладаг “Чимээгүй” гэх хандивлагч төрийн бус байгууллагын аялагчид зочилж эко клубын зуны зуслан цугларалтын үйл ажиллагаатай танилцав.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now