Монголд болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах,төрөлх нутгийнхаа байгалийн баялгаар бахархах сэтгэлийг дэмжих, хөгжүүлэх замаар Хурх-Хүйтэний хөндийн ховор зүйл шувуудын өлгий нутгийн хамгаалалтыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах зорилго бүхий "ТОГОРУУНЫ БАЯР" наадам 2018 оны 06 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд орчны бүсийн Биндэр сумын Хурхын хөндийд зохион байгуулагдлаа. Уг баярыг БОАЖЯ, Хэнтий аймгийн ИТХ, Биндэр сумын ИТХ, ЗДТГ, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан Монгол дахь Хөтөлбөрийн газар, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн Хүрээлэн, Олон улсын тогорууны сан, Монгол Хан Экспедишн, Geographic Expedition, Онон голын СГЗахиргаатай тус тус хамтран зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид орчны бүсийн сумдын эко клубын сурагчдын хамт шувуу судлаач доктор Н.Цэвээнмядаг болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн мэргэжилтнүүдийн удирдлаган дор шувуу ажиглах аялал хийж хээрийн сургалтанд хамрагдлаа. Мөн хамгаалалтын захиргаа нь тус үйл ажиллагаанд "Усны шувууд-Миний нутгийн дэгдээхэйнүүд" сэдэвт гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд мэдээлэл сурталчилгааны ажил хийлээ. Тогорууны баярын арга хэмжээнд нутгийн иргэд, эрдэмтэн судлаачдаас гадна 10 гаруй орны төлөөллүүд оролцож тус наадмыг үзэж сонирхсон бөгөөд дээрх үйл ажиллагаанаас гадна  урлаг, спортын олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now