2018 оны 06 сарын 20
Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.5 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Онон-Балжийн БЦГ-ын ойн сангийн Зүүн харгиастай гэх газарт түймэрт өртөж, ойн цэвэрлэгээ хийгдсэн 10 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн батлагдсан стандартын дагуу хийж гүйцэтгэж байна.
Байгалийн сэргэн ургалтанд туслах ажлын гүйцэтгэгчийг Улсын болон орон төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулсан ба гүйцэтгэгчээр ойн мэргэжлийн байгууллага болох “Цагаан булаг андууд” ХХК шалгарч хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулан ажиллаж байна. Уг ажлын 1 га талбайн норматив зардлыг /200 000 төг/ Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ойн аж ахуйн арга хэмжээний норматив зардал батлах тухай” 368/302 тоот тушаалаар тогтоосон байдаг. Одоогийн байдлаар тус ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ