2018 оны 06 сарын 20
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгуудыг нэгдсэн өнгө төрхтэй болгох, түүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор гаргасан "ТХГН-ийн брэнд бүк"-ийн дагуу Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа нь орчны бүсийн Хэнтий аймгийн Баян-Адрага, Дадал, Биндэр, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумдад тусгай хамгаалалттай газарт нэвтрэх тэмдэглэгээг /sign/ хийж байна. Уг ажлыг хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид өөрсдийн хүчээр хийж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ