2018 оны 05 сарын 07
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай" 63 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ-тай хамтран Онон голын сав газрын сумдад 2017 оноос өрнүүлж буй “МОД ДАГАЖ УС, УС ДАГАЖ АМЬДРАЛ” аяны хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр орчны бүсийн Дорнод аймгийн Баян-Уул сумын "Санжаа давааны ар" гэх газарт 5 га талбайд 12500 ширхэг 2-3 настай нарсны тарьцаар шан татаж ойжуулалт хийлээ. Тус ойжуулалтын ажилд оролцож буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид мэдээлэл сурталчилгааны ажил хийлээ. Мөн тус ойжуулалтын ажлаас гадна тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж буй айл өрхүүдээр орж түймрээс хамгаалах санамж бичиг болон бусад сурталчилгааны материалыг тараалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ