Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/235 тоот тушаалаар Онон-Балжийн БЦГ-ын зөвшөөрөгдсөн бүсийн ойд хийгдэх ойн цэвэрлэгээний ажлын дээд хязгаар батлагдсан ба үүний хүрээнд Хэнтий аймгийн "Биндэр ой" сум дундын ойн ангиар цэвэрлэгээний огтлолтын 80,8 га, цэвэрлэгээний ажлын 35 га талбайд тусгаарлалт хийгдсэн. Хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/10 тоот тушаалаар ойн цэвэрлэгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шалгаруулалтыг хийж, шалгарсан аж ахуй нэгжүүдтэй 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр гэрээг байгуулсан. Одоогийн байдлаар Дадал сумын “Нарсан ой” ХХК, “Цагаан булаг” нөхөрлөл нь түймрийн хариуцлагын гэрээ, эхлэлийн актыг үйлдэж, ойн цэвэрлэгээний ажлын гэрээг байгуулан 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цэвэрлэгээ хийж байна. Тус ажлын явцад хариуцсан хэсгийн байгаль хамгаалагч Ц.Баярмагнай хяналт тавьж ажиллаж байна. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now