2018 оны 05 сарын 05
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс "Онон голын эхэнд алт олборлохтой холбоотой асуудлыг талуудын оролцоотойгоор шийдвэрлэх нь" зөвлөлдөх уулзалт 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уг зөвлөлдөх уулзалтанд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн төлөөлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онон голын сав дагуух Батширээт, Биндэр, Баян-Адрага, Норовлин, Дадал, Өмнөдэлгэр сумдын ЗДТГ, ИТХ, Онон-Улз голын сав газрын захиргаа, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа болон Нутгийн иргэдийн төлөөллүүд оролцож онон голын сав газрын байгаль орчны төлөв байдал, тус сав газрын уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоо, иргэдийн амжиргаанд нөлөөлөх байдал зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийгдлээ. Дээрх уулзалтанд хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ