Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээ авах зорилгоор орчны бүсийн Хэнтий аймгийн Биндэр сумын цагдаагийн тасаг, Онон голын загасчдын клуб, орчны бүсийн сумдын БОХУБ-тай хамтран 5 удаагийн хамтарсан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллав. Тус хяналт шалгалтаар орчны бүсийн Шуусын боон, Сантын ар  нэртэй газруудад нутгийн иргэн Н, Т нь ан агнах зорилгоор буутай, загас барих сэрээ зэрэгтэй  явахад хуулийн мэдээлэл өгч, гарын үсгийн баталгаа гаргуулан авч зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Мөн Хамгаалалтын захиргааны даргын баталсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 тоот удирдамжийн дагуу байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэртээ 18 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа. Тус хяналт шалгалтаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 7.9.8.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил 2 гарсаныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж аймгийн Прокурорын газар болон БОАЖЯ-ны ТХНУГ-ын холбогдох мэргэжилтэнд мэдээлж ажиллалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now