Оросын холбооны улсын Сохондын шим мандлын дархан газрын хамгаалалтын захиргаатай “Амарын эх” хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулагдах бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан “Амар мөрний эх-Тусгай хамгаалалттай газар нутаг” сэдэвт гар зургийн уралдааныг орчны бүсийн сумдын ЕБС-ийн сурагчдын дунд 2018 оны 04 дүгээр сарын 16-25-ныг хүртэлх хугацаанд зарлалаа.  Уг зургийн уралдаанд шалгарсан сурагчдыг Сохондын ШМДГ-аар аялах эрхээр шагнах ба шалгарсан бүтээлээр нэгдсэн сэтгүүл гаргах юм. Одоогийн байдлаар орчны бүсийн Биндэр, Баян-Адрага сумдын сурагчдын бүтээлүүд хамгаалалтын захиргаанд ирээд байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now