Хэнтий аймагт аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах нэгдсэн бодлого, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, аялал жуулчлалын салбарт төр хувийн хэвшлийн ойлголцол, түншлэлийг сайжруулах, хөрөнгө оруулалт хамтын ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, инноваци нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор "Хэнтий аймгийн аялал жуулчлалын хөгжил" зөвлөгөөний "Мянганы суут хүн их Эзэн Чингис хааны өлгий нутагт тавтай морил” уриан дор 2018 оны 04 дүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, БОАЖГ, АЖБХН хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн удирдлагууд болон Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга, нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, БОАЖЯамны АЖБЗГ-ын дарга С.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Мянганы суут хүн их Эзэн Чингис хаан түүхэн аялал жуулчлалын үндэсний парк” төслийг танилцуулсан юм. Мөн Хэнтий аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг ярилцсан бөгөөд аймгийн Засаг дарга Н.Ганбямба орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын 20-30 хүртэлх хувийг зарцуулна гэдгээ илэрхийллээ. Мөн энэхүү арга хэмжээнд хүрээнд Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга О.Цэндгомбо, мэргэжилтэн П.Гансүх, Б.Алдармаа нар оролцож "Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал" хөгжүүлэх боломж" сэдвээр илтгэл тавьсан юм. Зөвлөгөөний төгсгөлд Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх түр хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж БОАЖГ-ын дарга Б.Дархантөрөөр ахлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд төр хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон энэхүү түр хороо цаашдаа хуралдаж төлөвлөгөө гарган асуудлуудаа нарийвчлан шийдвэрлэхээр боллоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now