2018 оны 03 сарын 26
Монгол улсын улаан номонд “нэн ховор” ангилалаар бүртгэгдсэн голын халиу /Lutra lutra L.,/ нь Онон-Балжийн БЦГ-т 2009 оноос хойш 2009, 2012, 2016 онуудад 3 удаа айлын нохойд бариулсан байдалтай олдсон бөгөөд Онон-Балжийн БЦГ-ын “Б” хэсгийн байгаль хамгаалагч Ж.Дашдорж судалгаа, хяналтын ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийж байх үед Онон голд 2 голын халиуг биетээр харсан гэсэн мэдээллийг өгсөн. Уг мэдээллийн дагуу тус газар болон ойр орчмын харз бүхий газруудад Хамгаалалтын захиргааны судалгааны баг зэрлэг амьтдын зурган индексийн камер ашиглан мониторинг судалгааг хийлээ. Тус судалгаагаар уг газарт том, жижиг 2 голын халиу байршиж байгаа нь тухайн газар дахь мөр, баас, ул мөрөөр нь тогтоогдлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ