2018 оны 03 сарын 14
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа нь эрх бүхий тендерт оролцогчдоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дүгээр сарын 23-ны өдрийн А/235 тоот тушаалаар батлагдсан Онон-Балжийн БЦГ-ын зөвшөөрөгдсөн бүсийн ойд ойн цэвэрлэгээ хийх ажлын сонгон шалгаруулалтанд ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийг урьж байна. Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
Багц 1: Дадал сумын Тариатын ар
Цэвэрлэгээний огтлолт 5,2 га
Цэвэрлэгээний ажил 12,6 га
Багц 2: Дадал сумын Зүүн харгиастай
Цэвэрлэгээний огтлолт-19 га
Цэвэрлэгээний ажил-19 га
Багц 3: Дадал сумын Хөндлөн булагийн эх, Баян булагийн эх
Цэвэрлэгээний огтлолт-11 га
Цэвэрлэгээний ажил-3,7 га
Багц 4: Дадал сумын Өлийн ар, Өлийн даваа
Цэвэрлэгээний огтлолт-13,7 га
Багц 5: Шар чулууны давааны өвөр, Шар чулууны давааны ар, Хуурай хөтөлжийн эх
Цэвэрлэгээний огтлолт-22,5 га
Багц 6: Баян-Адрага сумын Ногоон улиасны ар, Зүүн бууралын зүүн хажуу
Цэвэрлэгээний огтлолт-10,1 га
Тендерт оролцогч нь тухайн сумын харьяат, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүд байх бөгөөд цэвэрлэгээний огтлолтыг ойн мэргэжлийн байгууллага, ойн цэвэрлэгээний ажлыг ойн мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөлүүд гүйцэтгэнэ. Тендер шалгаруулалтыг багц тус бүрээр хийнэ.
Тендерийн баримт бичгийг авахыг хүсвэл бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 20000 төгрөгийг (хорин мянга) Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны 100181213402 тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг зарласан өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй.
Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10:30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба сонгон шалгаруулалтыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны 12:00 цагт сонгон шалгаруулалтын нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хэнтий аймаг, Дадал сум, Баян-овоо баг, Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны байр, мэргэжилтэн Д.Мөнгөнцэцэг
Утас:93014288, 98090800
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ