Онон-Балжийн БЦГ-ын орчны бүс Хэнтий аймгийн Дадал сумын ойн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын менежментийг сайжруулах, талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "Ойн зөвлөгөөн" зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөний хүрээнд 2017 онд оролцогч талуудын ойн ашиглалт,  хамгаалалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээлэл, БОАЖС-ын 2017 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан "Ойгоос мод бэлтгэх журам"-ын танилцуулга хийгдлээ. Мөн энэ үеэр Онон-Балжийн БЦГ-ын зөвшөөрөгдсөн бүсийн ойд 2017 онд хийгдсэн ойн цэвэрлэгээний ажлын гүйцэтгэл, үр дүн сэдэвт илтгэлийг оролцогчдод танилцууллаа. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now