2018 оны 03 сарын 02
Дадал сумын хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөл хуралдаж тус салбар зөвлөл 2017 онд хийсэн ажлаа танилцуулж, Монгол Улсын " Хилийн тухай хууль" -ийн холбогдох заалтуудаар сургалт мэдээллийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Онон-Балжийн БЦГ-ын орчны бүс Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгууллаа. Уг хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлийн гишүүнээр тус хамгаалалтын захиргааны О.Цэндгомбо ажилладаг юм. Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр хил хамгаалтад туслах хүчний салбар зөвлөлтэй 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, Хилийн салбарууд сумын албан байгууллагуудын хооронд шефийн харилцааг тодотгож, засаг даргын захирамжаар баталгаажуулах, мөн хил хамгаалтанд туслах хүчний салбар зөвлөлийн гишүүнээр элсэх хүсэлт гаргасан иргэдийн талаар хэлэлцэн шийдвэрлэж гишүүд үнэмлэхээ гардан авлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ