Онон-Балжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид 2018 оны 01-02 дугаар сард нүүдэллэн ирж байгаа цагаан зээрийн байршил нутаг, тоо толгой, нүүдлийн замыг тогтоох зорилгоор мониторинг хийлээ. Онон-Балжийн БЦГ-ын орчны бүсийн сумд цасгүй байгаатай холбогдуулан цагаан зээрийн томоохон сүргүүд гол мөрний харз, айлын худаг, суурин газрын ойролцоо бөөнөөрөө байршиж байгааг тус мониторингоор тогтоосон байна. Хамгаалалтын захиргаа идэш тэжээл, ус цас хомсдож байгаатай холбогдуулан биотехникийн арга хэмжээг Хэнтий, Дорнод аймгийн БОАЖГ-тай хамтран дахин хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now